ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо зохион байгуулж буй “Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын хамгийн олон шагналд “Netflix” компани нэр дэвшжээ. 

Netflix”-ийн уран бүтээлүүд нийт 34 шагналд нэр дэвшсэнээс “Marriage Story” драм 6 шагналд, “The Irishman” гэмт хэрэгт кино таван шагналд нэр дэвшжээ. Мөн “Netflix” кино урлагийн 17, телевизийн салбарын 17 шагналд тус тус нэр дэвшсэн байна. 

“Алтан бөмбөрцөг” наадмын энэ удаагийн шагнал гардуулах ёслолыг комедиан Рикки Жерве хөтлөн явуулж байгаа бөгөөд тэрбээр энэхүү наадмыг тав дахь удаагаа хөтөлж буй нь энэ ажээ. “Алтан бөмбөрцөг” наадмыг "NBC" суваг шууд дамжуулан үзүүлж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг