Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн нутагт, Алтай таван богд ууланд АНУ-ын иргэн П энэ сарын 19-ний өдөр авиралт хийснээс хойш сураггүй алга болжээ.

Жуулчин цаг хугацаандаа буугаагүй учир гэрээлэн замд гарсан аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу энэ сарын 22-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашин дайчилж эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Одоогоор түүнийг олоогүй тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.