Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн нутагт, Алтай таван богд ууланд АНУ-ын иргэн П энэ сарын 18-ны өдөр авиралт хийснээс хойш сураггүй алга болжээ.

Жуулчин цаг хугацаандаа буугаагүй учир гэрээлэн замд гарсан аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байдаг. 

Мэдээллийн дагуу энэ сарын 22-ны өдрөөс хойш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашин дайчилж эрэн хайх ажиллагааг явуулж байна. “Алтай таван богд” ууланд 09.25-ны өдрийн 19:10 цагаас эхлэн 23:00 цаг хүртэл цас орсон аж. Тус аймгийн Цагдаагийн байгууллагад тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.23-ны өдөр хүргүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.