МЯТАРШГҮЙ нь зүрх зоригтой, арга мэхтэй, сэтгэлийн хаттай олимпийн гүйлтийн тамирчин, цэргийн дэслэгч залуу Луи Замперинигийн адал явдалт аяллын тухай, дэлхийн II дайны үеийн хамгийн сонирхолтой бодит түүхийг өгүүлсэн ном юм.

Луи 1943 оны 5-р сарын нэгэн өдөр онгоцтойгоо далайд унаснаар эцэс төгсгөлгүй далай, махчин загас, живж буй завь, өлсөж цангах, дайсны бөмбөгдөгч онгоц гээд асар олон бэрхшээлтэй нүүр тулсан байна. Энэ бүх зовлон зүдгүүрийг өөрийн ухаан, итгэл найдвар, алиа зан, эсэргүүцлийн хүчээр даван гарчээ. Энэхүү ном нь хүүхэд, залуусыг сэтгэл хөдөлгөм бодит түүхтэй танилцуулж, тэдэнд эрч хүч, урам зоригийг бэлэглэх болно.

“Мятаршгүй” номоос онцлох 15 эшлэл

Зөөлөн инээмсэглэл, сайхан сэтгэлийг орчуулах шаардлага байгаагүй юм. 

-Өөрийн үнэ цэнэ гэдэг хүний амьдралд ус агаар шиг чухал зүйл. Энэ ухагдахууныг алдалгүй авч үлдэж чадвал бие мах бодид учирсан, амь насанд халтай хүчир бэрхийг ч туулан гарах боломжтой.

-Өөртөө итгэх итгэл, өөрийн үнэ цэнээ мэдрэх мэдрэмж гэдэг хүн байх ухааны зүрхэнд оршдог, сэтгэл зүрхний гүн дэх зэр зэвсэг юм. 

-Үлгэр дуурайлал авах хүнтэй байна гэдэг маш чухал, тэр цагт тэр хүн шигээ болох шийдвэр гаргадаг. 

-Буруу зүйл хийгээд мултарч гардаг хурдаа гүйлтийн спортод зориулах болсон. 

-Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх нь миний хувьд хамгийн чухал байсан. Би хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байсан учир улам бүр хичээх болж, тэр хэрээр сайжирсан. 

-Бусадтай зодолдож өөртөө итгэх итгэлтэй болдог байсан би гүйлтийн тамирчин болсноор өөртөө илүү их итгэлтэй болсон. Учир нь би хуулийн дагуу зөв зүйл хийж байсан юм. 

-Өөрийн чинь эсрэг зүйл маш их байдаг, тийм учраас чи толгойгоо ажиллуулж, чадах чинээгээрээ дасан зохицож, суусан газраасаа шороо атгаж сурах хэрэгтэй. 

-Амьд үхсэн аль нь ч бай бид хүн л учраас хүн хүнээ хүндлэх ёстой гэж би боддог. 

-Хамгийн түрүүнд санагалзан хүсдэг зүйлс бол эрх чөлөө. 

-Би шийтгүүлж байхдаа хэнд ч нулимсаа харуулдаггүй хүүхэд байсан юм. 

-Уучилж чадахгүй бол тэр зүйл сэтгэлийг чинь дотроос нь идэж байдаг. 

-Агаарын хөлөг зогсмогц Луи үсрэн буугаад нулимс асгаруулан зогсох ээжийгээ тэврэн авчээ. 

-Намайг гэсэн хайр чинь хэр их вэ.

-Аливаа учрал, тохиол ямар нэгэн шалтгаантай болоод л тохиолддог.