Суут ухаантнуудын хувийн амьдрал маш ховор тохиолдолд аз жаргалтай, энгийн байдаг. 

Альберт Эйнштейн л гэхэд хайр дурлал нь ээдрээтэй нэгэн. Тэрээр хоёр удаа гэр бүл зохиосон, бага хүү нь хүндээр өвдсөн, залуу бүсгүйчүүдтэй амрагийн холбоо тогтоосон, ээжтэйгээ амаргүй харилцаатай гээд түүнийг бүтэлгүйтэл, адал явдал тойроогүй.

Түүний анхны эхнэр нь Милева Марич. Гэрлэхээсээ өмнө жирэмсэн болж, хүүхдээ төрүүлэхийн тулд Серб дэх эцэг эхийнх рүүгээ явж байжээ. Ингээд зогссонгүй, карьерт нь сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн хүүхдээсээ татгалзсан гэдэг. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тэдний хүүхэд Милевагийн эцэг эх дээр хүмүүжиж байгаад танихгүй нэгэн гэр бүлд үрчлэгджээ. Харин өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүүхэд сэтгэцийн эмгэгтэй буюу Дауны өвчинтэй төрсөн учир асрамжийн газар өгсөн гэж дурдсан нь бий. Харин удалгүй тэд албан ёсоор гэр бүл болж дахин хүүтэй болжээ.

ACD Systems Digital Imaging

Милева Эйнштейнийг үргэлж харддаг байж. Суутан удалгүй үеэл Эльза Ловентальтай үерхэж Милевагаас салжээ. Түүний том хүү Ганс Альберт Калифорнийн их сургуулийн профессор болсон, бага хүү нь ч гэсэн ухаантай, авьяас билэгтэй  хэдий ч шизофрени өвчнөөр зовж байгаад сэтгэц мэдрэлийн эмнэлэгт таалал төгсчээ.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 65

Энэ бүхний эцэст Альберт Эйнштейн үеэл Эльза Ловентальтай гэрлэв. Эльзэ Эйнштейнээс гурван насаар эгч. Өмнө ч гэр бүл зохиож явсан Эльза хоёр охинтой байлаа. Тэрээр нөхрийнхөө хүүхэмсэг, байнга эмэгтэйчүүдтэй орооцолддог байдалд тэгтлээ эсэргүүцэл үзүүлдэггүй байсан гэдэг. Харин ч Эйнштейний гэртээ авчирсан эмэгтэйчүүдтэй мэндчилж, нүүрэндээ инээмсэглэл тодруулан кофегоор дайлдаг байсан тухай итгэхэд бэрх үнэн бий.