"Single's day" буюу "Ганц бие хүмүүсийн өдөр" өнгөрөгч ням гарагт тохиосон билээ. Тэгвэл энэ өдөр БНХАУ-ын цахим худалдааны хамгийн том “Alibaba” групп борлуулалтын шинэ дээд амжилт тогтоожээ.

Тус групп ням гарагт 85 секундэд 1 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн борлуулсан бол 1 цагийн дотор 10 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн борлуулжээ. Харин бүтэн өдрийн борлуулалт нь 30.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн өдрийнхөөс 27 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдэж байгаа нь тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг сайжирч байгааг харуулж байна гэж “Alibaba” компанийн гүйцэтгэх захирал Даниэль Жан хэллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ВВС