Энэ дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 20 минутын орчимд Т.Цогт хүү гэрээсээ гараад олдоогүй байгаа юм. Аутизмын эмгэгтэй энэ хүү гэрээсээ гарахдаа цэнхэр куртик, жинсэн өмд, хар гутал өмссөн байжээ.Тэгвэл өчигдөр шөнө хүүгийн талаар харамсалтай мэдээлэл ирсэн байна.

Улаанбаатар хотоос 90 км-ийн зайнд Т.Цогт хүү байж магадлалтай хүүхдийн цогцос олджээ.Тиймээс таних ажлыг зохион байгуулж эхэлжээ. Тухайн гэр бүлийн хувьд 20 хоногийн турш эрэлд гарч амьд байгаасай гэж олон нийтэд хандсан байсан юм. Урьдчилсан дүгнэлтээр хүү осголтын улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэнэ.