Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ малчин А-ын хүү М /2 настай, эрэгтэй/ өчигдөр алга болжээ.

Хүү өглөө өчигдөр өглөө 07:00 цагийн орчимд гадаа тоглож байгаад алга болсон гэж өдрийн 11:00 цагт дуудлага өгсөн байна.

Тухайн үед  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Ар тойлов”-ын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийнхэн хүүг эрэн хайж эхэлсэн аж.

Ингээд малчин А-ын гэрээс хойд зүгт 3 км-ийн зайтай “Буурлын гацаа” гэдэг уулнаас мөн өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээж У-т хүлээлгэн өгсөн байна.