Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн хоногт онгоцонд хордлогын комд орсон билээ.

Тэрбээр Германы эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт комд орсон хэвээрээ байгаа юм.

Германы эмч нарыг баг нарийвчилсан шинжилгээнд түүнийг оруулсан бөгөөд “cholinesterase inhibitor” бүлгийн идэвхтэй химийн бодисоор хордуулсан гэх дүгнэлтийг гаргажээ.

Алексей Навальный биеэс илэрсэн уг  хорт бодисыг хэд хэдэн лабораторид шинжлүүлсэн ч дээрх дүгнэлт батлагдсан гэв.

Түүнд Германы эмч нар хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс уг эмнэлгийг хамгаалалтанд авсан аж.

Эх сурвалж: Reuters