Тувагийн алдарт “Ят-Ха” хамтлаг Монголд анх удаа тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг 1992  онд байгуулагдсан бөгөөд үндэсний язгуур урлагийг орчин үеийн этно, панк рок хэлбэрт оруулан тоглож олон улсад нэрд  гарсан хамтлаг юм. “Ят-Ха” хамтлаг тува, урианхай түмний уламжлалт язгуур урлагийг олон оронд хүргэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн.

Дэлхийн хөөмийн холбооноос монгол угсаатан, нүүдэлчин ард түмний язгуур урлаг, хөөмийг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд тус хамтлагийн тоглолтыг хөөмийн голомт болох Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Тоглолт энэ сарын 24-нд буюу маргааш 19.00 цагаас “On’Off Production Music House”-т болно.