Канадын алдарт рэпер Дрейк АНУ-ын Чикаго муж улсад хийх аялан тоглолтынхоо үеэр зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй нэгэн охиныг эргэсэн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Дрейк өөрийнх нь “In My Feelings” дууны аянд эмнэлэгт бүжиглэж байгаа 10 настай Софиа Санчезийн бичлэгийг үзсэн бөгөөд тэрбээр уг бичлэг дээрээ “Би Дрейкийн дуунд маш их дуртай. Таныг төрсөн өдөр дээр минь ирж, баяр хүргэвэл үнэхээр их баярлах болно” гэж хэлсэн ажээ.

С.Санчез ирэх бямба гарагт 11 нас хүрэх юм байна. Түүнийг эргэснийхээ дараа Дрейк өөрийн “Инстаграм” хуудас дээрээ хамт авхуулсан зургаа нийтэлж, бид Жастин Биберийн тухай болон сагсан бөмбөгийн талаар ярилцсан гэж бичсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг