Дуучин Мадоннаг бол бүх цаг үеийн загварын бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Тэгвэл түүний охин Лоурдес Леон мөн тус салбарт хөл нийлүүлэхээр болсон байна.

Лоурдес Леон Нью-Йоркийн загварын долоо хоногоор буюу өнгөрсөн бямба гарагт “Gypsy Sport Runway” загварын шоунд оролцжээ. 

Тэрээр гинжээр хийж далайн хясаагаар чимэглэсэн хөхний даруулга зүүн, уранхай жинс өмсчээ.Түүний үсэнд ногоон өнгийн өд зүүж, цагаан пүүз өмссөн нь тод ялгарч харагдана. Өмнөх жилүүдэд Леон олны нүднээс нуугдан, далд чимээгүй байхыг хүсдэг байсан бол одоо олны өмнө ил гарч анхаарлын төвд орохыг хүссэн нь ил байна. 

Лоурдес Леон өмнө нь Converse x MadeMe-ийн сурталчилгаанд суганы үсээ гарган олны анхаарлыг татсан бол удалгүй Мадоннагийн инстаграм хуудсанд мөн адил зургаа авахуулжээ. Леоны загварын тайзанд хийсэн дебютаас харахад бид ирээдүйд түүний талаар нилээд олон зүйл сонсох нь дамжиггүй байна.