Алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфильд 85 настайдаа Парис хотноо нас баржээ.

Лагерфильд нь Шанель, Фэнди брэндийн креатив захирлаар ажиллаж байсан юм. Тэрбээр сүүлийн хэдэн долоо хоног биеийн байдлын улмаас хэдэн хэдэн шоунд оролцоогүй аж. Энэ нь 1983 онд креатив захирлын ажлыг хүлээн авснаасаа хойш анх удаа шоуны дараа загварын фенүүдтэйгээ уулзалдаагүй онцгой тохиолдол болсон юм.

Бямба гаригт түүнийг нас барсныг Францын Closer сэтгүүл мэдээлжээ

Ер бусын авьяаслаг дизайнер тэрээр дэлхий даяар бусдаас ялгарах ардаа боосон цагаан үс, хар шил, бээлий, чамин хослол, хүзүү давсан цамцны зах бүхий дүр төрхөөрөө танил болсон билээ. 

Тэрээр Chloe, H&M брэндүүдтэй ажилласан алдарт дизайнер гэдгээс гадна онцгой мэдрэмжтэй гэрэл зурагчин байсан билээ.  Түүний авсан гэрэл зургууд загварын нэртэй сэтгүүл, болон компанит ажлуудад нь тавигдсан удаатай.

Алдарт загвар зохион бүтээгч таалал төгссөнд загварын салбарт танигдсан одууд, болон одууд гашуудаж байгаагаа илэрхийлжээ. 

Коко Шанелийг нас барсны дараа 1983 оноос тэрбээр загварын ертөнцөд ноёрхсон бөгөөд насан эцэслэх хүртлэх амьдралаа загварт зориулсан юм.