Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд шинэ оны эхний ажлын өдрөөс албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг журамтай. 

Албан тушаалтнууд 2 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд 2019 оны ХОМ-ээ цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй юм. Тухайн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн, хугацаандаа өгөөгүй нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргадаг