Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайханд албан тушаалын гурван өрөө байр олгож, түлхүүрийг нь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх гардуулан өгчээ. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь төв, орон нутагт томилогдон ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтныг албан тушаалын орон сууцаар хангах, дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасны дагуу тухайн шагналыг гардуулсан байна.