Шинжилгээний хариу удаж гарч байна гэсэн иргэдийн гомдлын дагуу Эрүүл мэндийн яам-аас тайлбар хийлээ.

Эрүүл мэндийн яам "Иргэд шинжилгээний хариу гарахгүй удаж байна гэсэн гомдлыг УОК-т удаа дараа тавьж байгаа. Энэ нь шинжилгээ өгөх хүмүүсийн хиймэл оочер ихэссэнтэй холбоотой. Учир нь УОК-оос албан байгууллага, эмнэлгүүд иргэдээс 72 цагийн PCR шинжилгээний хариу шаардахгүй үйлчлэх ёстой гэсэн зохицуулалтыг гаргасан. Гэтэл зарим аж ахуй нэгж, албан байгууллага, эмнэлгүүд иргэдээс шинжилгээний хариу шаардаж байгаа учраас  иргэд шинжилгээ өгөхөөр ихээхэн дараалал үүсгэж байна. Үүнтэй холбоотой хиймэл дараалал бий болж, шинжилгээний хариу удаж гарч байна. 

Зөвхөн хотоос орон нутаг руу зорчиж буй иргэдээс 72 цагийн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа зохицууулалт хэвээр үргэлжилж байгаа. Тиймээс аж ахуй нэгж, албан байгууллагууд иргэдээс шинжилгээний хариу шаардахаа зогсоож, УОК-ын шийдвэрийн дагуу ажиллана уу " хэмээлээ.