Өнөөдөр 11 цаг 18 минутад Үйлдвэрчний эвлэлийн гудамж 5-н шарын уулзварын хойд талд цагаан өнгийн аксент маркийн авто  цаг машин урсгал сөрөн осол хийжээ.

Үүнээс болж бусад жолооч нарт саад учруулан 5-н шарын уулзвар урдаас хойш чиглэх хөдөлгөөн ачааллаа авлаа. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг баримталж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.