Азийн Хөгжлийн Банк 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн шинэчилсэн төлвийг танилцууллаа.

Тайлангийн танилцуулгыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий, ахлах эдийн засагч С.Болд нар хийсэн юм.

Азийн Хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран Монгол Улс цар тахлын эсрэг эрт бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлснээр дотооддоо халдварыг тархаагаагүй үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглэе. Гэсэн ч цар тахлын дам нөлөөнөөс хамгаалагдаагүй гэдгийг давхар хэлэх ёстой. Эрсдэл байгааг санууллаа. Энэ цар тахал дэлхийн болон бүсийн эдийн засагт ихээхэн хүндрэл авчирсан хэвээр байна.  АНУ болон Евро бүсийн эдийн засгууд оны эхний хагаст үлэмж агшсан. Мөн Азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт уналтын байдалд ороод байна. Нөхцөл байдал эргэх шинж тэмдэг сүүлийн хэдэн саруудад ажиглагдаж байна. Энэ бол тус бүс нутгийн санхүүгийн зах зээл тогтворжиж,  хөрвөх чадвартай хөрөнгийн нийлүүлэлт болон бодлогын бусад арга хэмжээний нөлөөгөөр өөрчлөлт ажиглагдаж байна. Хөрөнгө капитал, валютын урсгал сэргэж байгаатай мөн холбон авч үзэж болно. Гэсэн хэдий ч эдийн засаг бүрэн сэргэтэл амаргүй замыг туулах болно. Мөн хэрэглэгчийн болон хөрөнгө оруулагчийн итгэл үнэмшил бүс нутаг даяар маш сул хэвээр байна. 

Азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг 2020 онд 0,7 хувиар агшна гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ нь 1960-аад оноос хойшхи ДНБ-ний анхны агшилт болох юм. 

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.1 хувьтай байсан бол энэ онд 1.8 хувь болж буурах, ирэх жил 7.7 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна.

Ирэх 2021 онд бүс нутгийн инфляцын түвшин 2.3 хувь болж буурах таамаг дэвшүүллээ. Мөн 2019 оны хүнсний үнийн шокийн нөлөө суларч саармагжиж байгаатай холбоотой гэлээ.


Энэхүү төсөөлөл нь зөвхөн суурь нөхцөлүүдэд үндэслэсэн ба аливаа бодлогын өөрчлөлт, түүний нөлөөг тусгаагүй болохыг ахлах эдийн засагч С.Болд онцлов. 

2020 оны эхний хагаст Монголын эдийн засаг туйлын хүнд үеийг давж гарлаа хэмээн С.Болд хэллээ. Өөрөөр хэлбэл  энэ хугацаанд эдийн засаг -9.7 хувиар агшсан. Нийлүүлэлт талаасаа зөвхөн хөдөө аж ахуйн сектор л эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй, бусад сектор үндсэндээ агшсан буюу зогсонги байдалд орсон. Гадаад эдийн засгийн цохилт, сөрөг нөлөө дотоод эдийн засагт маш гүнзгий нөлөөлсний үр дагавараар аж үйлдвэрлэл огцом буурлаа. Жилийн өмнөх үетэй харьцуулбал уул уурхай бараг 30 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 15 хувиар агшаад байна. 

Үүнийг дагаад санхүүгийн системийн эрсдэл нүүрлэж, хөдөлмөрийн зах зээлд дарамт үүсгэдэг. Гадаад эдийн засгийн цохилт гэдэг дээр хэдэн тоо хэлье.

Оны эхний хагас жилийн байдлаар бараа үйлчилгээний экспорт -31 хувиар буурч, үүний нөлөөгөөр урсгал дансны алдагдал эрс нэмэгдсэн. Үүнийг санхүүжүүлж байдаг санхүүгийн  дансны илүүдэл ДНБ-ний 7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буурсан. Өөрөөр хэлбэл багцын хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, бусад хөрөнгө оруулалтын сувгаар Монголд орж ирдэг валютын урсгал ковидын нөлөөгөөр бас агшсан. 

Санхүүгийн дансны ашиг ДНБ-ий 7.1 хувь болж буурснаар төлбөрийн тэнцэл 679 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар мууджээ. 

Төлбөрийн тэнцлийн нөгөө талд валютын нөөц байдаг. Валютын нөөц зургаан сарын дотор 18 хувиар буурсан.

Банкны салбарын актив зургаан сарын дотор -4.2 хувиар агшсан бол зээл 2020 оны хоёрдугаар сараас хойш тасалдсан хэвээр байна. Хэвийн бус зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 14.6 хувь болжээ.

Дээр дурдсан эдийн засгийн бодит сектор, гадаад сектор, төсөвт ирж байгаа ачаалал дарамт, шокийн нөлөө ажлын байранд ирж байгаа. 

Боловсруулах аж үйлдвэрлэл, тээвэр, агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, байр орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний болон урлаг, үзвэр, тоглоом наадам гэсэн сонгосон дөрвөн салбарт ажиллагсдын тоо зургаан сарын дотор 27,939 –иар буурсан.

Ийм тооны хүн ажлаа алдсан гэсэн үг.

Цаашдаа хямралын нөлөө хэр гүнзгийрэх вэ. Ажлын байрны ачаалал яах вэ гэдэг чухал асуудал болж байна. 

Ковидын үед Азийн хөгжиж байгаа бүс нутгийн хувьд аливаа бодлогын арга хэмжээ нийгмийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгааллыг маш үр дүнтэй хэрэгжүүлэх, үүний сацуу санхүүгийн системийн тогтвортой байдлаа хангах, ажлын байраа хамгаалах гэсэн гурван  үндсэн бодлогын тулгуураас бүрдэж байгаа юм. 

Монголын эдийн засгийн шинэчилсэн төсөөллийг танилцуулахын  өмнө  бүс нутгийн хөгжлийн төсөөллийг АХБ 2021 оны сэргэлтийг алгуур бөгөөд L хэлбэртэй гэж тодорхойлсон. V хэлбэрийн буюу огцом эрс сайжрах төсөөлөл харагдахгүй байна. Ковидын 2020 оны огцом хямрал бол 2021 онд нөлөөлөл нь бүрэн арилахгүй. 2021 оны сэргэлт ковидын өмнөх төсөөллөөс давж гарч чадахгүй. Ийм учраас бүс нутгийн сэргэлтийн төсөөллийг L хэлбэрээр тодорхойлж байгаа. 

Энэ дундаа хөгжиж буй Ази, Сингапур, Хонгонк, Тайвань шинээр аж үйлдвэржсэн орнуудыг хасахаар Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг энэ жил агшаад, ирэх жил сэргэнэ гэсэн төсөөлөлтэй байна.


Монголын эдийн засгийн хувьд -2,6 хувиар агших төсөөллийг хийж байгаа. Хоёрдугаар хагас жилийн нөхцөл эхний хагас жилээс харьцангуй сайжирна.

Экспорт 2020 оны хоёрдугаар хагаст эхний хагас жилтэй харьцуулвал сэргэнэ. Зэс, алтны үнэ бидний өмнөх төсөөллөөс давж ирж байна. Алт, төмрийн хүдрийн экспорт өмнөх төсөөллөөс харьцангуй сайжирч байна.

Нүүрсний экспорт харьцангуй тогтворжих хандлагатай байна. 

2021 оны тухайд нэгэнт 2020 оны  суурь бага, -2,6 хувиар агшсан сууринаас өсөлт ажиглагдаж байгаа. 

Энэ оны дөрөв, зургадугаар сард хийсэн төсөөлөл, одоогийн есдүгээр сард хийсэн төсөөллийг харвал 2020 ондоо огцом агшилт, алгуур сайжирч байгаа үзүүлэлтийг оруулж тусгаад, ирэх жил 5,1 хувиар өснө гэсэн төсөөлөл хийж байна.

Энэ жил нам түвшний инфляци харагдана. Ирэх жил инфляци энэ жилийнхээс өснө гэсэн төсөөллийг хийж байна гэв.