Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн Засаг даргын А/590 тоот захирамжийн хүрээнд үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэв.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг уялдуулах ажил цалгардаж байгаа учраас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг энэ үеэр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хотын Захирагч С.Амарсайхан:

-Холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн уян хатан шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа үр дүнг нь тооцоолж байхад анхаарал, хариуцлагатай хандаарай.