Ажлын байрны орчинд стрессийг бууруулах зарим арга зам:

#1. Эрүүл мэнддээ ашигтай, бүтээлч санаачлагатай ажиллахад тохирсон хөдөлмөрийн хамт олны нөхөрсөг сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал.

#2. Үүний тулд 2 долоо хоногт нэг удаа хамт олноороо бүлгийн ярилцлага, хөгжилтэй уулзалтын зохион байгуулж болох юм.

#3. Энэ өөрчлөлтийг хийх чадвартай, орчноо бүрдүүлэх авъяастай өөрийгөө болон бусдыг хүндлэх гэх мэт лидер хүнд зайлшгүй байх чадварыг эзэмшсэн удирдагчийг сонгон авч ажиллуулах нь ажлын байрны стрeссийн талаарх олон асуудлыг бууруулна.

#4. Хөдөлмөрийг зөв хуваарилан (эргоник), зөв зохион байгуулж оюуны ба биеийн хөдөлмөрийн ачааллыг тохируулах нь ажлын байрны стрeссийн дийлэнхи хувийг арилгахад дөхөм болдог.

#5. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах алхамуудыг хийх хэрэгтэй.

#6. Тухайлбал, чимээ шуугианыг багасгах, гэрэлтүүлгийг тохируулах, тоосжилтыг арилгах гэх мэт. Тохилог орчинд хүн сэтгэл дүүрэн ажилладаг.

#7. Амралт завсарлагыг зохистой өнгөрүүлэхэд анхаарч албан байгууллага бүрд алжаал тайлах өрөөг /”Амралтын өрөө” нэртэй ч юм уу/ ажиллуулах нь үр дүнтэй. Үүний тулд энэ өрөөг жинхэнэ утгаар нь алжаал, стресс тайлдаг өрөө болгон тусгай хэрэгслүүдээр тоноглох хэрэгтэй. Жишээ нь, янз бүрийн массажны техник хэрэгсэл суурилуулах, голын ус шорчигнох, шувуудын жиргээ гэх мэт чимээтэй хуурцагнууд, сонгодог хөгжим, сэтгэл тайвшруулдаг лекц яриа бүхий хуурцаг болон тоглуулагч байрлуулах гэх мэт.

#8. Стресст оруулж буй орчноос зайлсхийж, эсвэл түүнийг өөрчилж чаддаг болгоход сургах сургалтанд хамрагдах.

#9. Өөрөөр хэлбэл янз бүрийн бэрхшээлтэй асуудлыг сэтгэлийн тэнхээгээр болон биеэ дайчлан тэмцсэний ачаар даван туулдагийг хүн бүрийн наад захын зайлшгүй хэрэгцээ болгох шаардлагатай.

#10. Идэвхитэй амралт, амрах дэглэмийн талаар мэдээлэл түгээх. Учир нь бие махбодын байнгын хөдөлгөөнтэй идэвхитэй байдал ба чөлөөт цаг, ээлжийн амралт, ажлын завсарлагаар зөв амарсан амралт нь оюун санааны сэтгэл зүйн эрүүл мэндээ дээд түвшинд байлгах гол хүчин зүйл болдог. 


Эдгээр аргуудыг ажлын байран дээрээ хэвшүүлээд үзээрэй. Гарцаагүй үр дүнгээ өгөх болно.