"Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос

...Хэдэн сарын өмнө би нэгэн сургалтанд суусан юм. Тэр багш 8 удаа сургуулиа төгсч чадаагүй, ядуу гэр бүлээс гаралтай нэгэн. Түүний хамаатнууд шоронд орсон, харин найзууд нь байнга гомдоллодог, ажлын гараагаа үхрийн аж ахуйд эхэлсэн тийм хүн байв.

Харин өнөөдөр тэр дэлхийн хамгийн уян хатан хүн гэдгээрээ Гиннессийн номонд орсон. Тэр Мадонна, Михайл Шумахер, Деми Мур, Чак Норрис, Жан-Клод ван Даммын хувийн дасгалжуулагч байсан, 7 хэлээр ярьж сурсан, 30 гаруй кинонд тоглосон. Энэ бол Мухтар Гусенгаджиев юм.

Тэрээр үхрийн аж ахуйд ажиллаагүй 30 жил болж байгаа. Гэвч одоог хүртэл хүмүүс түүнээс тэр хэцүү амьдрал, хаалттай тойргоос яаж гарсныг нь үргэлж асуудаг. Мухтар “Ажилладаг байхдаа амралтын цагаа би үргэлж ашигладаг байсан. Жишээ нь, бид тэргэн дээр элс ачина. Тэгээд тэрэг холдон явах үед гарсан 2 минутыг би заавал ашигладаг байсан. Ном уншингаа шпагат сууна, овоолсон элсэн дээрээс үсэрдэг эсвэл хөлөө өргөн сунгалт хийдэг. Харин бусад хүмүүс тэр хооронд зүгээр л тамхи татаад зогсдог байлаа” гэж дурсан ярьсан юм.

Тэр бас “Ямар ажил хийх чинь хамаагүй. Муу сайн ажил эсэх нь бас л чухал биш. Хамгийн гол нь чи чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа нь чухал. Сарын 30 мянган рублийн цалинтай найз минь надад нэг цагийн 10 мянган рублийн цалинтай чи ямар азтай юм вэ гэж хэлсэн. Харин хариуд нь би “Хоёулаа хамт ажиллаж байхад чи ажлаа тараад юу хийдэг байсан вэ” гэж асуусан. 

Тэд телевиз үздэг харин би явж бэлтгэлээ хийдэг байжээ. Эцэст нь тэдэнд байхгүй зүйл надад ирсэн хэрэг....

Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875