Airbnb компани байр захиалганы үйлчилгээндээ солиотой гэмээр зүйлсийг санал болгодог. Тухайлбал гутлан хэлбэртэй байшин, нисдэг тавагны өрөөг ч аялагч нарт түрээслүүлдэг. 

Сүүлийн үед тус компани бүтээлч хэрэглэгчдийнхээ ачаар бүр ч илүү онцгой, дэлхий дээр цорын ганц зүйлсийг санал болгохыг зорьж байна.

Энэ долоо хоногт Unique Airbnb Fund байгуулсан гэдгээ зарлалаа. 

Тус сан нь 1 сая долларын хөрөнгөтэй, дэлхий даяарх ер бусын гэр, орон сууцанд хөрөнгө оруулах зорилготой.  Төслөө хэрэгжүүлэхийн тулд онцгой дизайн бүхий шийдлийг санал болгосон 10 дизайнерт тус бүр $100,000 шагнахаар болсон байна.


Эх сурвалж: СNN