Өчигдөр Төв аймгийн наадам болж өнгөрсөн билээ. Тус наадмын нээлтийн өвлийн өвгөн гарч ирж мэндчилсэн нь олон хүнийг гайхшрхуулсан байна. Гэнэт төсөөлөөгүй баатар ийнхүү гарч ирсэн нь учиртай ажээ. Энэ жил Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт Гомбожавын Гомбосүрэн гуайн 100 жилийн ойтой давхцаж байгаа юм. Монголын урлагийн түүхэнд төд мөртэй тэрбээр 50 гаруй жилд монгол өвлийн өвгөний дүрийг бүтээж явсан түүхтэй нэгэн юм. Тиймээс түүний нутгийн зон олон нь энэ дүрийг гарган хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ удаа түүний дүрээр Монгол улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан гарч ирэн мэндчилсэн аж. Хасар Жагаа хэмээн олондоо хүндлэгдсэн тэрбээр Г.Гомбосүрэн гуайг нас барснаас хойш 22 жилийн турш монгол өвлийн өвгөн аавын дүрийг бүтээж яваа билээ.