Мэдээллийн технологийн салбарт Монголдоо тэргүүлэгч Ай Ти Зон компани дэлхийд тэргүүлэгч  Технологийн компаниудтай хамтран дижитал шилжилт хийх урт хугацааны амаргүй бөгөөд сонирхолтой аялалд тань итгэлтэй, хариуцлагатай түнш нь байсаар ирсэн билээ. Тэгвэл энэхүү түншлэлийнхээ хүрээг нэмж, Дата төв болон кибер аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч OneSpan компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллахаар боллоо.

Бидний мэдэх Multi-factor authentication болон цахим гарын үсгийн шийдлээр тэргүүлэгч, 30 жилийн түүхт Vasco компани нь 2018 оны 5 сараас эхлэн OneSpan нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  digital identification (e-sign) болон authentication шийдлээр дан ганц технологийн шийдэл бус хэрэглэгчдийнхээ онцлогт тохирсон цогц шийдлийг санал болгодгоороо дэлхийд танигдсан компани юм.

OneSpan компани нь дижитал орчинд аюулгүй ажиллах боломжийг олгох дээрх 5 төрлийн бүтээгдэхүүн, шийдлийг хэрэглэгчдэдээ санал болгодог бөгөөд дэлхийн Топ-100 банкны 60 нь, Европын Топ-15 банкны 12 нь, Ази Номхон далайн бүсийн Топ-15 банкны 12-той нь хамтран ажиллаж, дэлхий даяар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нийт 2000  гаруй харилцагчидтай болсон билээ.

Банк санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдэдээ цахим үйлчилгээ үзүүлэх, дижитал банкны үйлчилгээг хөгжүүлэх, уламжлалт үйл ажиллагааны зардлыг бууруулах зэрэг цахим шилжилтийн явцад кибер халдлага болон залилантай тэмцэх амаргүй даваатай нүүр туулдаг.

Тэгвэл OneSpan DigiPass Hardware Token төхөөрөмж нь Two Factor Authentification болон нэг удаагийн нууц үг (One-time Password) технологийн хослолоор өндөр нууцлал бий болгон хэзээ ч, хаанаас ч, цахим гүйлгээгээ эрсдэлгүй хийх боломжийг олгодог. Hardware token төхөөрөмж нь зөөвөрлөх боломжтой, ашиглахад болон тохируулга хийхэд хялбар, удаан эдэлгээтэй, санхүүгийн залилан, луйвраас бүрэн хамгаалах боломжтой шийдэл юм.