А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Тэд шүүх хуралд цахимаар оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хууль бусаар төрийн эрхийг авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн үзэж, дөрвөн жил хорих ялыг хоёр сарын өмнө оноосон билээ.