Агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын/PM2.5/ хэмжээ өндөр хэмжээнд хүрээд буй БНСУ-ын нийслэл Сөүл болон бусад хотуудад яаралтай арга хэмжээ авахыг тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Засгийн газартаа үүрэг болгосон байна.

"Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мягмар гарагт Байгаль орчны сайд Чо Мюн Рэтэй 50 орчим минутын турш хэлэлцсэн” гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.

Агаарын бохирдлыг бууруулж, үүний учруулах хохирлыг багасгахыг БНСУ-ын Ерөнхийлөгч уриалсан байна. Үүнд сургуулиуд болон өдөр өнжүүлэх төвүүдэд өндөр хүчин чадалтай агаар цэвэршүүлэгчдийг суурилуулах зэрэг бодит арга хэмжээ багтах юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор, агаар дахь “PM2.5”-ын хэмжээ нэг шоо метрт 25 микрограм эсвэл түүнээс бага байх шаардлагатай аж. Харин мягмар гарагт Сөүл хотод уг үзүүлэлт нэг шоо метрт 135 микрограмд хүрчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Korea Herald