МОСКВА. /TASS/. Шереметьево” нисэх онгоцны буудалд болсон онгоцны ослын дараа Москвагийн биржийн арилжаа нээгдэх үед "Аэрофлот" компанийн нэгж хувьцааны ханш 3.3 хувиар буурч, 93.5 рубль болжээ.

Өнгөрсөн ням гарагт Москва – Мурманск чиглэлд хөөрсөн "Аэрофлот" компанийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц Шереметьево нисэх онгоцны буудалд осолдсоны улмаас 41 хүн амиа алдсан юм. Онгоцонд 78 хүн байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг