Пакистаны Лахор хотоос Карачи хот руу нисэж байсан Пакистаны ПИА агаарын тээврийн компанийн Аэробус PK8303 онгоц онгоцны буудалд газардах үедээ ойролцоох орон сууцны хороололд осолджээ.

Ослын улмаас 97 зорчигч, нисэх багийн бүх гишүүд амь үрэгдсэн байна. Онгоцноос хоёр эрэгтэй зорчигч амьд үлдсэн, биеийн байдал нь хүнд байгаа гэж Карачи хотын эмнэлэгт эмчлүүлж байна гэж тус улсын эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Онгоц орон сууц мөргөж сүйрэх үед байшинд болон ойр орчимд нь байсан цөөнгүй хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. . Одоогоор 19 цогцосыг ДНК-гийн шинжилгээгээр таньж ар гэрт нь хүлээлгэн өгөөд буй.

ПИА компанийн захирал Аршад Малик нисгэгчээсээ сонссон бидний сүүлийн үг бол "техникийн асуудал" үүслээ гэсэн үг, түүнд газардах хоёр зурвас бэлэн байгааг хэлсэн боловч нисгэгч дахин нэг тойрох шийдвэр гаргасан" гэж дурдсан байна. Ослыг харсан гэрчийн үгээр бол онгоц гэнэт өндрөө алдаж унасан аж. 

Онгоцны хэсгүүд хорооллын гудамжаар нэг цацагдсан байна. Пакистан улс коронавирусын халдварт цар тахал өвчин дэгдсэний улмаас 1000 гаруй хүн нас барж, онцгой дэглэм зарласан байгаа боловч өнгөрсөн долоо хоногоос эхлэн дотоодын нислэгээ эргэн сэргээсэн байна.


Эх сурвалж: aljazeera