Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 1.11.2 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар "Адилакс" ХХК 44 хувь буюу дунд, "Далай баян андууд" ХХК 46 хувь буюу дунд, "ЗЭЭСТ" ХХК 48 буюу дунд, "Гоё санаа" ХХК 46 хувь буюу дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.

"Адилакс" ХХК-ийн хүнсний агуулах нь стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, албан даалгавар хүргүүлжээ. 

"Далай баян андууд", ЗЭЭСТ, Гоё санаа ХХК-дад зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.