Өнгөрсөн жил Монголын эмэгтэйчүүдийн" Хатан-Эрдэнэ холбоо", "Алунгоо эх" ТББ, "Алдарт Эх цахим нэгдэл"-ийн хамтран зохион байгуулсан “Mrs Mongolia World 2018 -Гоо Ээж" тэмцээний ялагчаар А.Дэлгэрцэцэг тодорсон билээ. Тэрбээр өчигдөр АНУ-ын Лас Вегас хотноо болсон "Mrs World 2019" дэлхийн уралдаанд амжилттай оролцсон байна.

Манай улсаас анх удаа оролцсон тэрбээр финалын шатанд Америк, Вьетнам, Өмнөд Африк, Малайз, Украйн зэрэг 6 улсын мисстэй шалгаран үлдсэн юм. Ингээд шүүгчдийн үнэлгээгээр Вьетнамын улсын миссc Mrs World 2019 титмийн эзэн боллоо. 

Сонирхуулахад эх орноо төлөөлөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцсон А.Дэлгэрцэцэг 35 орны үзэсгэлэнт ээжүүдээс хамгийн олон буюу дөрвөн хүүхдийн ээж гэдгээрээ шүүгчдийг гайхашруулжээ.