ЛОНДОН. /ВВС/. Их Британийн явган аялагчдын “BBS” нийгэмлэгийн мэргэжилтнүүд 2020 онд адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн боломжтой орнуудыг нэрлэв. Жагсаалтыг “Lonely Planet” сэтгүүлд нийтэлжээ.

Уг жагсаалтын:

  1. Алжир 
  2. Саудын Араб, 
  3. Пакистан бичигджээ. 

Жагсаалтын эхний аравт Иран, Казахстан, Узбекистан, Босни ба Херцеговина, ОХУ, Этиоп болон Азербайжан улс орсон байна.

Мэргэжилтнүүд уг жагсаалтыг гаргахдаа дэд бүтцийн хөгжлийн түвшин, жуулчдын тоо, сүм хийдүүд, дорнын захууд, Ром, Осман, Араб, Византийн түүхийн соёлын дурсгалууд, байгалийн болон түүхэн дурсгалт газруудын байдал, нутгийн иргэд хэр зочломтгой болох зэрэг үзүүлэлтүүдийг харгалзжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг