ТЕХРАН. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн Иранд хийхээр төлөвлөж буй айлчлал бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж буйгаа Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббасс Аракчи мэдэгджээ.

Япон улс нь АНУ-ын холбоотон орны хувьд өнөөгийн нөхцөл байдлыг Америкчуудад ойлгуулахад тусалж магадгүй гэж А.Аракчи “NHK” сувагт даваа гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


АНУ-тай хийх хэлэлцээнд гуравдагч орон зуучийн үүрэг гүйцэтгэхийг Ираны тал сайшаадаггүй боловч тус улсын Гадаад хэргийн дэд сайдын хэлснээс үзэхэд тэрбээр Японыг АНУ-тай нягт холбоотой орон хэмээн үзэж байж магадгүй аж. 

А.Шинзогийн Иранд хийх айлчлалын хуваарийг талууд хэлэлцэж байгаа бөгөөд тэрбээр Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах төлөвтэй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг