Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ-ний 58 кг-д А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гулшахарат Талассоватай учраа таарсан  7 онооны зөрүүтэйгээр манай тамирчин ялагдсан билээ. Дараагийн даваанд Нигерийн бөхтэй хүч үзсэн  мөн л ялагдал хүлээж тэмцээнээс мултарлаа.  

Харин 75 кг-ын жинд Уртнасан үлдлээ.Тэрбээр эхний барилдаанд эзэн орны залуу тамирчин Денисе Паулине Лесарпентерийг 7:0 ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Г.Уртнасан хагас шигшээд үлдэх хариуцлагатай барилдаанаа Украины Екатерина Бурмистрова, Эстонийн Эпп Маэ нарын ялсантай барилдана.