Коронавирусийн халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 11-нд нийт 644 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Тэдний 24 хүнээс коронавирус илэрсэн 620 хүнээс илрээгүй.

Коронавирус илэрсэн хүмүүсийг тодруулбал,

-  10 дугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч 

-  11 дүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч

-  10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан шинжилгээнээс

-  10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаабаатарын онгоцоор ирсэн 8 хүний давтан шинжилгээнээс

-  10 дугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан шинжилгээнээс

-  Хяналтаар хийсэн шинжилгээгээр 3 хүнээс коронавирус илэрсэн. /2-ыг нь өчигдөр мэдээлсэн/

Сөрөг гарсан шинжилгээ: Батлагдсан тохиолдлын голомтын хоёрдагч хавьтлын 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 74 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 56 хүний шинжилгээ, сайн дураар шинжилгээ өгсөн 40 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 42 хүний сорьцод коронавирус илрээгүй. 

Одоо ХӨСҮТ-д нийт 72 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. 2 хүний биеийн байдал хүнд, 10 хүнийх хүндэвтэр, 72 хүн хөнгөн байна. 5 хүн нутаг буцсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 406 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 317 нь эдгэрсэн. 

Дотоодын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан. Тэднээс 48-ынх нь шинжилгээний хариу гарсан. Нэгээс нь коронавирус илэрсэн. Улмаар Д-ийн голомтод батлагдсан тохиолдол 5 боллоо" хэмээлээ.

Хоёрдагч хавьтал буюу 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан нийт 5 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт, судалгаа, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна" хэмэээлээ.


Эрүүл мэндийн яамны мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.