ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“Өчигдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийснээс гурван хүнээс халдвар илэрлээ. Үүний хоёр нь Сэлэнгэ аймагт орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос халдвар илэрсэн.Нэг нь ОХУ-ын иргэн байсан тул Оросын талд хүлээлгэн өгсөн. Нөгөө ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. ДарханУул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч нарийвчилсан шинжилгээ авах ажиллагааг эхлүүлсэн. Нийслэлд кластерлан гарсан багц тохиолдлын хувьд ойрын хавьтал болох 80 гаруй хүнээс гурав удаагаа шинжилгээ авахад нэг хүнээс халдвар илэрсэн байна. Ийнхүү манай улсад батлагдсан нийт халдварын тоо 434 боллоо Ховд аймагт тандалтын зорилгоор 14 хүнд шинжилгээ хийхэд бүгд срөг гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан. Улаанбаатарт гарсан голомтын ойрын хавьтлын  80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 434, эдгэрсэн 328, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 12, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 6 хүн байна. ХӨСҮТ-д  100 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 77 хүн, хүндэвтэр  21 хүн, хүнд 2 хүн байна" гэв.