Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш нийт 426 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс Сэлэнгэ аймагт хоёр хүнээс коронавирус илэрлээ. 

Улмаар улс дотор гарсан багц өвчлөлийн тоо нийт 122 тохиолдол боллоо.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжсэн. 

Монгол Улсад коронавирусийн нийт 557 тохиолдол бүртгэгдсэнээс 337 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 25 нь сувиллын, 2 нь гэрийн ажиглалтад байна. 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан" хэмээлээ.

Дотоодын халдваруудыг тодруулбал, 

  • Дархан-Уул аймагт 16
  • Сэлэнгэ аймагт 53 
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1
  • Улаанбаатарт 33 буюу нийт 122 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.