Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтал болсон нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ Зургаан хүн эдгэрсэн.

Дотоодын голомтуудыг тодруулбал,

  • Дархан-Уул аймагт 11
  • Орхон аймагт 13, 
  • Дорноговь аймагт 1, 
  • Говьсүмбэр аймагт 1, 
  • Сэлэнгэ аймагт 41
  • Улаанбаатар төмөр замын харъяаны 4
  • Улаанбаатарт бүртгэгдсэн голомтод 14 буюу нийт 85 тохиолдол бүртгэгдээд байна.

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 518 боллоо. Үүнээс 335 нь эдгэрснээс сувиллын ажиглалтад 23, гэрийн ажиглалтад 2 хүн байна. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. 7 хүн нутаг буцсан.

ХӨСҮТ-д батлагдсан 176 тохиолдол эмчлэгдэж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, 37 хүн хүндэвтэр, 140 хүн хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 182 хүн ажиглалт тандалт эмчилгээнд байна" хэмээлээ.