Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 02-нд нийт 16599 хүнд PCR шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 1 тохиолдол /өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 3 дахь шинжилгээнээс/ бүртгэгдэж, нийт 90
  • Сэлэнгэ аймагт 6 хүнээс /нэг гэр бүлийн 5 хүн+ ойрын хавьтал/ илэрч, нийт 189 тохиолдол боллоо.

 /Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс/

Архангай аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 3

Орхон аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 24

Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 4

Дархан-Уул аймагт 9 хүнээс илэрч, нийт 44 тохиолдол боллоо.

Дорноговь аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 21 тохиолдол байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 376, нийт бүртгэгдсэн тохиолдол 819 боллоо. Тэдний 365 нь эдгэрсэн. 445 хүн эмчлэгдэж буйгаас 365 хүн хөнгөн, 77 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 3 хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжсэн" хэмээлээ.