Эмэгтэй захирал болоод удирдах төвшний ажилчидтай байгууллагуудын хувьцаа зах зээлийн дунджаас илүү өндөр үнэтэй, тус үнээ ч сайн хадгалдаг байна. Тухайн судалгаанаас өмнө 24 сарын хугацаанд хийсэн ажиглалтаас үзэхэд эмэгтэй захирлууд хувьцааных нь үнэ 20 хувиар өссөн үр дүнтэй, ашгийн өсөлт 6 хувь, хувьцааны өгөөж 8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байжээ.

Удирдлагын төвшинд жендэрийн хувьд олон янз байх нь байгууллага илүү ашигтай ажиллахад ч нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Судалгааны дүнд яагаад эмэгтэй захиралтай байгууллагууд илүү өндөр үзүүлэлт бүхий үр ашигтай ажиллаж байна вэ гэдгийн хариуг ердөө л эмэгтэй хүмүүс илүү өндөр шаардлага тавьж ажилладаг хэмээн дүгнэжээ. 




Сонирхолтой баримтуудыг хуваалцвал,

  • АНУ-ын Fortune агентлагаас гаргадаг шилдэг 500 байгууллагын 33 нь эмэгтэй захиралтай.
  • Эмэгтэй захирлуудын халагдах магадлал эрэгтэйчүүдийнхээс өндөр байдаг.
  • Мөн эмэгтэй захирал халагдсан тохиолдолд оронд нь эмэгтэй хүн томилох нь маш ховор байдаг байна.
  • Хэдий захирлын албан тушаал ч гэлээ эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авдаг гэнэ.
  • Эмэгтэйчүүд захирлын албан тушаалд хүрэх гэж илүү их ажиллаж, илүү урт хугацааг зарцуулдаг.
  • Эмэгтэй захирлууд эрэгтэйчүүдээс илүүтэй хамтран ажиллагсдадаа дэмжиж, тэднийг өөрсдийн зорьсон зорилгод хүрэхэд тусалдаг.
  • Албан байгууллагад захирлын албан тушаалд томилогдсон эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь хэзээ ч захирал болно гэж бодож байгаагүй, захирлын албан тушаалыг л бай болгон ажиллаж байгаагүй хүмүүс байдаг байна.


Эх сурвалж: Korn Ferry, S&P Global, Company Leaders