Бенямин Ахмэд сургуулийн амралтаараа Weird Whales гэх пиксэль уран бүтээлийн цуглуулгыг худалдаалж, ихээхэн амжилтын эзэн болжээ. 

Түүний аав Имраны хэлж байгаагаар, “Хүмүүсийн хувьд жинхэнэ бүтээл нь хоёрдугаарт бичигдэнэ. Та төсөөл л дөө, дээхэн үед гэж бодъё. 12 настай хүү анх удаа өөрийн номыг хэвлүүлжээ. Түүний ном үнэхээр өндөр ашигтай байсан гэж төсөөлье. Тэгвэл та тэр л алдартай номын эх бичвэрийг бусдаас урьтаад уншчихсан байвал танд ямар санагдах вэ? Үнэхээр нэр хүндийн хэрэг. Үүнтэй л ижил. Хүүгийн бүтээл хэтийн ирээдүйд түүхэнд тэмдэглэгдэх бүтээл гэдгээрээ л үнэ цэнээ тийн хадгална.

Хүүгийн минь бүтээлийг харах хүмүүс ердөө ч ойлгодоггүй. Тэдний ихэнх нь надад хандаж, “Би ер ойлгохгүй юм. Яагаад хүмүүс ийм зурагт хэдэн мянган долларын үнэ цэн өгөөд байгаа юм бэ?” гэдэг. Гэвч блокчайныг хэрэглэдэг, ойлгодог хүмүүс 500 жилийн цаадахыг харж байдаг” хэмээсэн юм.

Бений цуглуулга нийт 3350 ширхэг халимын дүрсээс бүтэх бөгөөд энэ нь түүний хоёр дахь том цуглуулга ажээ. 

Харин Бен өөрийн ярилцлагадаа, “Яагаад халимыг сонгосон бэ гэвэл криптовалютын зах зээлд 1000 биткоин эзэмшдэг хүнийг халим хэмээдэг. Тиймээс би бодохдоо миний халимыг цуглуулагч хэнбугай ч 1000 биткоины үнэ цэнийг хүртэж, криптовалютын халим болоосой гэж хүссэн. Хүмүүс миний түүхийг үзээд дэлхийн өнцөг булан бүрээс надтай холбогдож, миний цуглуулгыг нэрд хүргэсэн. 

Би дүүгийнхээ хамтаар өдөр бүр код бичих дасгал хийдэг. Дүү бид хоёр энэ дасгалыг хийгээд одоо хэдэн жилийн нүүрийг үзэж байна” хэмээжээ.


Эх сурвалж: The Guardian