Реппер Дрэйкийн зургаа дахь цомог “Certified Lover Boy” цацагдсан цагаасаа хойш ердөө 12 цагийн дотор Apple Music-ийн нэг өдөрт хамгийн олон тоглуулсан цомгийн рекордыг эвджээ. Түүнчлэн 24 цагийн хугацаанд хамгийн их тоглуулагдсан уран бүтээлчийн рекордыг ч шинэчлэн тогтоосон байна. 

Түүний цомог нийт 21 дуунаас бүрдэх бөгөөд реппер Jay Z, Lil Wayne, Rick Ross, Travis Scott, Future, Lil Baby, Young Thug, Lil Durk, 21 Savage зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарсан юм. 

“Certified Lover Boy” буюу CLB цомог нь энэ сарын 3-ны өдөр албан ёсоор цацагдсан ажээ.

Тус цомог Apple Music-ийн рекордыг шинэчлэхээс хэдхэн хоногийн өмнө реппер Кание Уэстийн DONDA цомог дээрх хоёр рекордыг эзэмшээд байсан бөгөөд улмаар Шинэ цомгийн жагсаалтыг 152 оронд тэргүүлээд байсан юм.


Эх сурвалж: Rap Up