2020 оны зуны Олимпын наадмын медалийн салхийг гар буудлагын төрөл хагалжээ. 

БНХАУ—ын тамирчин, Ян Чиан 10 метрийн зайд буудлагын төрлөөр алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Анастасия Галашина, хүрэл медалийг Щвецайр улсын тамирчин Нина Кристен хүртсэн байна. 

Харин зохион байгуулагч орны анхны алтан медалийг Наохиса Такато гэх тамирчин жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг жинд ялалт байгуулан хүртжээ. 

Монгол улсын маань медалийн салхийг М.Уранцэцэг хагалан жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48кг жинд хүрэл медаль хүртсэн юм. 

Одоогийн байдлаар нийт 19 орон Олимпын наадамд медаль хүртээд байгаа бол БНХАУ нийт 4 медальтайгаар бусад орныг тэргүүлж, удаагаар нь БНСУ бичигдэж байна. 


Хүснэгтийн дэлгэрэнгүйг харахыг хүсвэл энд дарна уу.