2020 оны зуны Олимп өчигдөр нээлтээ хийсэн билээ. Үзэгч олны дунд аль орны тамирчид хамгийн сайхан өмсгөлтэй байв, аль орон хамгийн үзэсгэлэнтэй эсхүл дур булаам тамирчидтай вэ талаар яриа өрнөдөг нь ч Олимпын нэг хэсэг болжээ. Тэгвэл энэ жилийн үнэхээр халуухан наадам болох нь гэж ярих хүмүүс их байгаа гэнэ. 

Энэ удаагийн нийтлэлээрээ Олимпын наадамд оролцож буй хамгийн халуухан тамирчидтай танилцъя.


Алиса Шмидт, ХБНГУ

Хэвлэл мэдээллийнхний зүгээс аль хэдийн дэлхийн хамгийн халуухан тамирчин гэх алдрыг хүртээд буй 22 настай Герман улсын тамирчин Алиса энэ жил Олимпын наадамд анх удаагаа орж байгаа юм. Энэ удаагийн наадамд 4х400 гүйлтийн төрөл нэмэгдсэн бөгөөд тус уралдаанд Алиса өөрийн хурд хүчийг сорих гэнэ. 

Инстаграм хуудаснаа бараг л 2 сая гаруй дагагчтай тэр спортын төрөлдөө ч чамлахааргүй амжилттай нэгэн. Тус гүйлтийн төрөлдөө 2017 оны Европын аварга шалгаруулах 20-оос доош насны ангилалд өрсөлдөж мөнгө медаль хүртэж байсан бол 2019 онд хүрэл медалийн эзнээр шалгарч байжээ. 


Калеб Дрессэл, АНУ

193см өндөртэй, АНУ-ын усан сэлэлтийн багийн ахлагчийг Фелпсээс хойшхи хамгийн чадварлаг тамирчин гэж нэрлэдэг. 24 настай тэрээр өнгөрөгч арваннэгдүгээр сард гурван ч дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн 2016 оны Риогийн Олимпд Калеб 2 алтан медаль хүртэж байсан юм.


Аликс Клайнмэн, АНУ

196см өндөртэй, 31 настай, элсний гар бөмбөгийн тамирчин тэрээр энэ жил Олимпд анх удаагаа оролцох гэж байгаа юм. 8 настайгаасаа хойш гар бөмбөгөөр хичээллэж эхэлсэн Аликс мэргэжлийн тамирчнаар 5 улирал тоглоод элсний гар бөмбөгийн төрөл рүү шилжиж байжээ. Харин энэ жил түүнийг өөрийн хамтрагч 39 настай Эприл Росстой хамтран алтан медаль хүртэнэ гэсэн найдлага маш өндөр байгаа гэнэ. 


Том Дэйли, Их Британи

Их Британи улсын тамирчин Том анх 2008 оны Бээжингийн Олимпд дөнгөж 14 насандаа оролцож, 2012 болоод 2016 оны Олимпоос хоёуланд нь хүрэл медаль хүртэж байжээ. Тэрээр 19 насандаа өөрийн бэлгийн чиг хандлагыг ижил хүйстнээ сонирхогч хэмээн олонд зарласан ба АНУ-аас гаралтай кино зохиолч Ланси Блэктэй үерхэж байгаагаа хэлж байсан юм. Тийнхүү тэрээр өөрийн найз залуугийн хамтаар 2018 онд тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болж байжээ. 


Наоми Осака, Япон

Олимпын наадамд анх удаагаа оролцох гэж буй зохион байгуулагч орны тамирчин Наоми газрын теннисний төрлөөр Япон улсдаа Олимпын анхны алтан медалийг авчрахаар зорьж байгаа юм. Түүний ээж япон хүн бол аав нь Гаити улсын иргэн юм.


Люк Гебби, Филиппин

Олимпын наадамд анхны удаагийн оролцох гэж буй Филиппин улсын усан сэлэлтийн тамирчин Люк өдгөө 24 настай. 


Ван Шун, БНХАУ

БНХАУ-ын усан сэлэлтийн тамирчин 2012 онд Олимпд оролцож, медаль хүртэж байсан ба энэ жил дахин өрсөлдөхөөр иржээ. 


Рустам Оружов, Азербайжан

Жүдо бөхийн тамирчин Рустам өмнө нь 2016 оны Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин энэ жил тэрээр медалийнхаа өнгийг сольж чадах болов уу?