Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим төөрсөн 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 30, "Эх орны магтан дуулья" цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд төөрсөн 10, Эх орны магтан дуулья цэнгүүний үеэр 15, Хүй долоон худаг орчимд 4, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд хүлээлгэн өгч ажиллалаа.

Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелээр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах талаар мэдээллийг тус тус хүргэжээ.

 

Баяр наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Хамтран ажилласан төрийн болон бусад байгууллага, иргэддээ талархал илэрхийлье.