"Буянт Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн өнгөрсөн 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 05 хүртэл цахимаар явуулсан. Улмаар цахим бүртгэлд хамрагдан хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг эрэмбэлэх ажил хийгдэж дуусжээ. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн нэрс тодорчээ.

 “Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн анхааралд! 

1. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг АТГ-аас 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгаа болно. 

2. Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ний  өдрийн хороонд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгнө үү!

3. Заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарна уу!

Ангилал тус бүрийн эхний шатанд тэнцсэн иргэдийн жагсаалтыг хүргэж байна. Таны бүртгэлийн дугаар, овог нэр НОГООН өнгөөр тэмдэглэсэн хэсэгт байвал та эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн болно.

1. Энгийн түрээсийн орон сууцанд ЗАЛУУ ГЭР БҮЛ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

2. Энгийн түрээсийн орон сууцанд ТӨРИЙН АЛБАН ХААГЧ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд ЭНД дарж эхний шатанд тэнцсэн эсэхээ үзнэ үү.

3. Энгийн түрээсийн орон сууцанд ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд ЭНД дарж эхний шатанд тэнцсэн эсэхээ үзнэ үү.

4. Энгийн түрээсийн орон сууцанд 18 ХҮРТЭЛХ 4 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд ЭНД дарж эхний шатанд тэнцсэн эсэхээ үзнэ үү.

5. Энгийн түрээсийн орон сууцанд ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН АХМАД НАСТАН гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

6. Энгийн түрээсийн орон сууцанд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ТҮҮНИЙГ ХАЛАМЖИЛДАГ ГЭР БҮЛ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

7. Энгийн түрээсийн орон сууцанд ХУВИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАГСАД БОЛОН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

8. Түрээслээд өмчлөх орон сууцанд 18 ХҮРТЭЛХ 4 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

9. Түрээслээд өмчлөх орон сууцанд ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН АХМАД НАСТАН гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

10. Түрээслээд өмчлөх орон сууцанд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ТҮҮНИЙГ ХАЛАМЖИЛДАГ ГЭР БҮЛ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

11. Түрээслээд өмчлөх орон сууцанд ТӨРИЙН АЛБАН ХААГЧ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

12. Түрээслээд өмчлөх орон сууцанд ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

13. Түрээслээд өмчлөх орон сууцанд ХУВИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАГСАД БОЛОН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

14. Түрээслээд өмчлөх орон сууцанд ЗАЛУУ ГЭР БҮЛ гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэд эхний шатанд тэнцсэн эсэхээ ЭНД дарж үзнэ үү.

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруултад тэнцсэн иргэдийн бүрдүүлж ирэх материалыг ЭНД дарж үзнэ үү.



Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпораци