Япон улсын Токио хотод байдаг "Цүкүжи" нэртэй загас худалдаалдаг зах үүд хаалгаа хаахад хүрчээ. Дэлхийд алдартай "Цүкүжи" ойр орчмын орон нутгийн үйлчлүүлэгчиддээ 83 жилийн турш дэлхийн шилдэг, чанартай далайн бүтээгдэхүүнээр үйлчилсээр иржээ. 

Дэлхийн хамгийн том загасны бөөний тус зах өнгөрсөн бямба гарагт үйл ажиллагаагаа хаасан байна. Учир нь шинэ байрлал руу нүүхээр болсон гэнэ. Анх 1935 онд жуулчдын очих дуртай байрлал болох Гинза болон Сумида голын хооронд баригдсан тус захыг Японы засгийн газраас 3.5 км-ийн зайтай Тоясуу зах руу нүүлгэх шийдвэр гаргажээ. 

Цүкүжи захын хаалтын үеэр үнэнч хэрэглэгчид болон гадны жуулчид ирж тэднийг үдэх ёслолд оролцсон байна.