Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан давхар хяналтын баг  тэтгэвэр авагчдын 30-аас доошгүй хувьд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1176.2 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 937 тэтгэвэр авагчид 883.7 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 292.5 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон зэрэг зөрчил илрүүлэн хууль ёсны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа юм байна..