2012 онд 81 настай эмэгтэйг хулгайлан, хүчирхийлж хөнөөсөн этгээдийг буруутай хэмээн өнгөрсөн долоо хоногт Калифорнийн шүүгч шийдвэрлэсэн ч шүүгдэгч няцаан уйлжээ.

36 настай Жонатан Жексон нь Эль Серритогийн оршин суугч Сун И Квоныг Ричмонд дахь буйд газар руу чирж, 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өглөө хүчирхийлэн, хүчтэй цохьжээ. 

Хохирогч үүнээс зургаан сарын дараа нас баржээ. Прокурорууд түүний үхлийг дээрх халдлагаас үүдэлтэй хэмээн үзсэн байна.

Жэксон нь 2016 онд гэмт хэрэгт холбогдож байсан аж. Мөрдөн байцаалтын явцад хэргийн газраас олдсон үрийн шингэн нь түүний ДНХ агуулагдаж байсан болохыг тогтоожээ. Өнгөрсөн пүрэв гарагт шүүх танхимд буруутай хэмээх шийдвэр гарсны хариуд “Ээ бурхан минь, тэд андуурч байна” хэмээн буруутан хашгирч, эхэр татан уйлсан тухай "Ийст Бэй Таймс" сонин мэдээлсэн байна. 

Энэ хэргийн талаар дүүргийн прокурор Арон Деферрари мэдэгдэл хийсэн ба тэрээр хэлэхдээ “Энэ өдөр удаан хүлээлэгдсэний эцэст Ричмонд хотын цагдаагийн газрын шаргуу ажил, хохирогчийн ар гэрийнхэний тэсвэр тэвчээр, бүх нотолгоог сонссон тангарагтнуудын үзэл бодол эдгээрийн үр дүнд  шудрага ёсыг тогтоолоо" гэжээ.