Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Монголын багш нарын 7 дугаар Их хурал энэ сарын сарын 11, 12-ны өдрүүдэд болно.

Өнөөдөр эхлэх тус Их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ""Багш нарын 6 дугаар Их хурал хамгийн сүүлд 1996 онд болж байсан. Үе үеийн их хурлаар тухайн үеийн боловсролын салбарын, ялангуяа багш нарын нийгэм, хөгжлийн асуудлыг тольдож байжээ. Энэ удаагийн хуралд багш нарын 800 орчим төлөөлөгч оролцоно. Бүх аймаг, сумаас төлөөлөл оролцох бөгөөд "Сайн багш, сайхан ирээдүй" уриаг дэвшүүлэн чуулна. Багш нарын хөгжил, хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачаалал, ажиллах орчин, орон сууц, их дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэлт зэрэг хэд хэдэн асуудлыг тодорхой сэдэв болгон 2 өдрийн турш хэлэлцэнэ" хэмээн мэдэгдсэн.

Багш нарын 7 дугаар Их хуралд оролцогчдын 70 хувь нь багш нар, 30 хувь нь удирдах ажилтнууд бүрдэх аж.