80 сая жилийн насжилттай динозаврын олдворыг хууль бусаар олж аван хадгалж байсан иргэнийг СХД ЦХ-1 алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Олдворыг палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Монгол улсын нутагт археологи, палеонтлогийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулах ёстой. Гэтэл энэхүү динозаврын олдворыг хайхдаа орон нутгийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн хүмүүст хэлэлгүй хууль бус малтлага хийсэн илэрчээ. 

Ийм хэлбэрээр маш олон палеонтологийн олдвор цуглуулга сүйтгэгдэж, хууль бус наймааны золиос болсон байдаг аж. Тиймээс Цагдаагийн газраас иргэдэд хууль бус малтлага нь соёлын өвийн тухай хууль, хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэрэгт тооцогддог, хуулийн хариуцлага ногдуулдаг зүйл болохыг сануулж хэллээ. Мөн эртний амьтны олдвор олдсон тохиолдолд мэргэжлийн байгууллага, холбогдох орон нутгийн дээд байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаж байхыг анхааруулж байна.